Улаангом политехник коллеж 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ. Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги болон 12 дугаар ангиа төгссөн сурагчид, их дээд сургууль төгссөн оюутан залуучууд, иргэд хөдөлмөрчид та бүхнийг богино хугацаанд сонирхсон мэргэжлээрээ үнэ төлбөргүй элсэн сурахыг уръя. Манай сургуульд элсэн суралцаснаар сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авахаас гадна хөдөө орон нутгийн суралцагчдад дотуур байр, хоолоор үнэ төлбөргүй үйлчилнэ. Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр бүрэн хангана. Төгсөгчдийг ажлын байранд зуучилна. Мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гадаад дотоодын их дээд сургууль болон Санхүү эдийн засгийн их сургуульд 2+2 хөтөлбөрийн хүрээнд шатлан суралцах бүрэн боломжтой.
Цахим бүртгэлийн хаяг: https://forms.gle/5jZRcvBDzsoYMjAt8
Техникийн боловсрол: Мэргэжлийн дипломтой төгсөнө. Суралцах хугацаа 1,5 жил
- Иргэний барилгын техникч
- Аюулгүй ажиллагааны техникч
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник-технологич
- Оёдлын техникч
- Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник-технологич
- Агротехникч
- Автомашины механик
Мэргэжлийн боловсрол: Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө. Суралцах хугацаа 2,5 жил
- Барилгын засал - чимэглэлчин
- Барилгын цахилгаанчин
- Барилгын сантехникч
- Модон эдлэлийн мужаан
- Гагнуурчин
- Аяллын хөтөч
- Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
- Бэлэг дурсгалын зүйл урлаач
- Захиалгын гуталчин
- Хэвлэлийн график дизайнч
- Хүнсний ногооны фермер
- Автомашины засварчин
Мэргэжлийн сургалт: мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө. Суралцах хугацаа 1 жил
Үүнд: Нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр суралцуулна.
- Барилгын өрөг, угсрагч
- Бетон арматурчин
- Ойн арчилгаа, ашиглалтын ажилтан
- Зуухны машинч
- Тогооч
- Сүү боловсруулах үйдвэрлэлийн ажилтан
- Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан
- Мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан
- Хүнд машин механизмын засварчин
- Жимс жимсгэний аж ахуйн фермер
- Уламжлалт, мал аж ахуйн фермер
- Малын асаргаа
Бүртгэлийг цахимаар болон утсаар бүртгэнэ.
Харилцах утас: 9594-2233, 9645-9645, 8668-9645, 9888-0220
Бүртгэлийн цахим хаяг:
Вэб хуудас: www.ulaangom.tvet.gov.mn Пэйж хуудас: Улаангом политехник коллеж
2020-04-27 08:35:09